Орхоны уран бүтээлчид “Амар”-ын талбайд тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 16:31:01

Орхон аймгийн соёл, урлагийн байгууллагынхан энэ сарын 10 –нд “Амар”-ын талбайд тоглож 11 –нд баярын жагсаал хийнэ.

Жил бүрийн есдүгээр сарын эхний хоёр дахь долоо хоногт Соёл, урлагийн ажилтны өдөр тохиодог бөгөөд энэ үеэр тус аймгийн “Хүүхэд, залуучуудын театр”, “Уурхайчин соёлын ордон”, багуудын Соёлын төвийн уран бүтээлчид хамтарч тоглоно. Эл арга хэмжээг Боловсрол, Соёлын газар санаачлан зохион байгуулж байна. Орхон аймагт “Соёлын салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх” бодлого байдаг ч дорвитой арга хэмжээ явагддагүй гэж урлагийн салбарынхан шүүмжлэлтэй ханддаг юм.

Иймд энэ жил бүх уран бүтээлч хамтарч бүтээлээ туурвихын зэрэгцээ олон нийтэд урлагийн мэдлэг, гоо зүйг хүргэхийн тулд задгай талбайд тоглолтоо хийж байгаа нь энэ ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд