Мөрөн сумын Засаг даргын хөтөлбөрийн хэрэгжилтийг 95,3 хувьтай гэж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 23:04:54

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13-р хуралдаан болж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 95,3 хувьтай цаашид бүрэн хэрэгжих боломжтой гэж үзжээ.

Мөн ирэх онд нийт ажилчдын цалингийн сан 10 хувиар буурсан, хөрөнгө оруулалт танагдсан урьд өмнөх онуудаас төсөв  харьцангуй буурсан учраас зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг онцолж байв. Хурлаар ирэх оны төсвийн төслийн иухай хэлэлцсэн Мөрөн сумын 2015 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт үр дүн,  2016 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн зорилт, сум хөгжүүлэх сангийн тайлан 2014 оны төсвийн гүйцэтгэл тайлан, 2015 оны төсвийн өнөөгийн байдал, 2016 оны төсвийн төсөл, гүйцэтгэл, 2016 оны санхүүжилтийг эрэмбэлсэн байдал зэрэг 7 асуудлыг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгчээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ