Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үүд нээлттэй өнжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-11 10:41:17

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өнөөдөр иргэдэд зориулж нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууулж байна. Энэ үеэр хуурамч мөнгөн тэмдэгт, иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулж, хууль зүйн  зөвлөгөө, мэдээллийг иргэдэд өгөх юм. Нээлттэй хаалганы өдөр 9.30-15.00 цаг хүртэл үргэлжлэн өдөржин үүдээ нээлттэй байлгана.

Өнөөдөр юуны өмнө  Иргэдээс өргөдөл, гомдол хүлээж авах, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, сэтгэл зүйн болон хуулийн зөвлөлгөөг голлон иргэдэд үзүүлэх юм байна. Гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдолд Шүүх эмнэлгийн үйлчилгээг хэрхэн авах, сураггүй болсон хүн болон танигдаагүй цогцсыг мэдээллийн сангаас яаж хайх талаар өгч буй зөвлөгөө олны анхаарлыг татаж байна. Мөн иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх үлйчилгээг илүү сонирхож байлаа.Шинжээчдийн хэрэглэдэг зөөврийн цүнхийг танилцуулах, “Сэндвич” лаборатори, "Папилон" зэргийг  танилцуулав. Хуурамч мөнгөн тэмдэгт таних арга, иргэний бичиг баримтын нууцлалыг ч иргэд мэдэж авах, цусны бүлгээ тодорхойлуулах...гээд олон зүйлийг мэдэж авах нь өнөөдрийн нээлттэй хаалганы өдрийн бас нэг зорилго юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ