Буянт сум төрийн хүндэтгэлийн өргөөтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-12 09:47:50

Ховд аймгийн Буянт сум  иргэд, төрийн байгууллагын хамтын санаачилгаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр төрийн ёслол, хүндэтгэлийн гэр бүтээн байгуулжээ.

Ингснээр төрийн хүндэтгэлийн өргөөнд төрийн ёслол, төдийгүй төрийн түшээд, хол ойрынхон, гадаад, дотоодын эрхэм зочдыг хүлээн авах тохилог байртай боллоо.

Урьд нь сумын засаг даргын өрөөнд эсвэл сумын соёлын төвд хүлээн авалт төрийн ёслол болдог байсан юм.   

Энэхүү хүндэтгэлийн өргөө 8 метр диаметр, талбай -500 м2 . Нью Зест ХХК  30 сая төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 16-аас  2015 оны 08 дугаар сарын 16-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.

Ховд аймгийн Буянт сум аймгийн төвөөс 25 км зайд оршдог, хамгийн ойрхон сум. Тус суманд төрийн түшээд болон төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагын болон хол ойрны зочид, жуулчид, төлөөлөгчдийн хөл тасардаггүй.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ