Залуус цас цэвэрлэх “Challenge”-d бусдыгаа дуудлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:42:10

Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны дарга, тэргүүлэгчид аймгийнхаа иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн их дуртай, үзэсгэлэн төгөлдөр “Гэрэлт хөшөө” цогцолбор дахь цасыг цэвэрлэжээ.

Сэлэнгэ аймаг энэ жил ерөнхийдөө цас ихтэй өвөлжиж байгаа. Иймээс нэг өнжөөд л цас цэвэрлэх их ажил ундарч байгаа юм. Иймд залуус нэгдээд хүмүүсийн хамгийн их хүрэлцэн очдог газруудынхаа болон төв талбай, төв зам, ажиллаж, амьдарч байгаа орчныхоо цасыг цэвэрлэх хөдөлгөөнд нэгджээ. Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны Тэргүүн Ш.Оргил тэргүүтэй залуус энэхүү цас цэвэрлэх давалгаагаа үргэлжлүүлж, аймгийн төв дэх “Хаан” банкны Сэлэнгэ салбарын захирал н.Дамдинпүрэв, Баянгол сумын НАМЗХ-ны тэргүүн н.Сүхбаатар нарыг “Challenge”-d дуудсан байна. Хаан банкны захирал н.Дамдинпүрэв, Сайхан сумын НАМЗХ-ны тэргүүн н.Чулуун-Эрдэнэ нар “Challenge”-г хүлээн авч цасаа цэвэрлэжээ.

Залуусын “Challenge” цааш үргэлжлэх гэнэ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ