"Алтан гурвалжин" цэнгүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:12:32

 Жил бүрийн шинэ оны босгон дээр орон нутгийн шилдгүүдийг тодруулж, алдаршуулах зорилготой "Алтан гурвалжин" ёслолын цэнгүүн энэ сарын 10-нд Улаанбаатарт боллоо.

Цэнгүүний үеэр  шилдэг худалдаа үйлчилгээ эрхлэгч,шилдэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, шилдэг үйлдвэрлэгч, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шилдэг гэх мэт салбараа  манлайлсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг тодруулсан юм.  2004 оноос хойш 11 дахь жилдээ болж буй ёслолын цэнгүүнийг  Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Нутгийн зөвлөл, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг  болон Аргалант, Баянцагаан, Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар хамтран зохиож байгуулжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ