Арвайхээр хот бүрэн гэрэлтэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 11:43:30

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотыг гэрэлтүүлэг, гэрлэн дохиогоор чимэглэх үйл ажиллагаа орон нутгийн хөгжлийн сангийн 444.1 сая төгрөгийн хөрөнгөөр бүрэн хийгдэж дууслаа.

Хотын төв гудамжуудад 732 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулснаар нийт 2197 ширхэг гэрэлтүүлэгтэй болоод байна. Мөн авто болон явган зорчигчийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог гол замын уулзварууд дээр байрлуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сайн үр дүнг өгч байгаа юм.

Нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлж буй гэрэлтүүлгийн арга хэмжээг хувийн хэвшлүүд ч бүрэн дэмжиж 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжээс өөрийн эзэмшил бүхий барилга, худалдаа үйлчилгээний төвүүдийг гэрлэн хаяг, талбайн гэрэлтүүлэг зэргээр чимэглээд байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ