Монголын Цус сэлбэлт, судлалын үндэсний төв технологио сайжруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
aminaa@montsame.mn
2015-12-15 13:21:07

КОНКОРД. /Cerus/. Цус, сийвэнгийн "Интерсепт" системийг худалдан авах гэрээнд Монголын Цус сэлбэлт, судлалын үндэсний төв гарын үсэг зурсан тухай "Cerus" корпораци мэдэгджээ. Тус корпорацийн Монгол дахь албан ёсны борлуулагч Интер Сайнс ХХК-ийн ялсан, цус хадгалах тоног төхөөрөмж нийлүүлэх  тендерийн нэг хэсэг нь уг гэрээ юм.

"Цус сэлбэлтийн аюулгүй байдлыг дээшлүүлэх санаачилгын дор "Интерсепт" системийг Монголын Цус сэлбэлт, судлалын үндэсний төв сонгосонд баяртай байна. Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч буй өвчтнүүдэд "Интерсепт"-ийн өвчин үүсгэгч бактерийг устгах технологи  их хэрэгтэй" гэж "Cerus" корпорацийн Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Паскаль Майяр  хэлсэн байна.

Монголын элэгний В, С вирусын түвшнээр дэлхийд дээгүүрт ордог. 

Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвүүдийн технологийг дээшлүүлэх зорилготой, Эрүүл мэнд, Спортын яам болон Азийн хөгжлийн банкны хамтарсан "Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5"-ын хүрээнд 2017 онд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг сайжруулна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ