Өвөрхангай аймаг гадаадын арваад оронтой хамтран ажиллаж байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 10:25:57

Өвөрхангай аймагт гадаад харилцаа өргөжин тэлж байна. Тус аймаг Франц улсын Аллиер мужтай хамтын ажиллагаатай бөгөөд аймаг сурталчлах соёлын өдрүүдийг жил бүр зохион байгуулж, соёл урлаг, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт тодорхой ажил хийхээр гэрээ хийгээд байгаа юм.

Мөн БНХАУ-ын Нинши Хотон үндэстний Өөртөө засах орон, Өвөрмонголын өөртөө засах орны Ордос аймагтай санамж бичиг байгуулж, хөдөө аж ахуй, ногоон байгууламж, аялал жуулчлалын салбарт туршлага судлах чиглэлээр хамтран ажиллаж байна. БНХАУ-ын Хөх хот, Шилийн гол аймагт боловсролын салбарын 20 багш, удирдах ажилтан богино хугацааны сургалтанд хамрагдаж, туршлага солилцон, адил мэргэжлийн багш, сурагчдыг мэргэшүүлэх, их дээд сургуульд оюутан элсүүлэх, соёл, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагааг эхлүүлээд байгаа бол Итали улсын Пеоменте муж, Турин хотод аймгийн удирдлагууд албан айлчлал хийж, эрүүл мэнд, соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтрахаар болжээ.

Түүнчлэн Япон, Итали, Солонгос, Энэтхэг, Хятад, ОХУ-д 30 эмч, эмнэлгийн ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, орон нутгийн төсвөөс 43,2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ