“Боко Харам”-ын халдлагын улмаас Нигерид 30 хүн амиа алдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРАБАТ. /TASS/. Нигерийн зүүн хойд нутгийн гурван тосгонд хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн босогчид халдсаны улмаас наад зах нь 30 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархаджээ. Энэ тухай тус улсын хүчний байгууллагуудын төлөөлөгчид мэдээлжээ.
Хэт давруу үзэлтнүүд Борно мужийн хүн амын суурингуудад халдсан бөгөөд голдуу хурц хутга хэрэглэсэн байна.
“Боко Харам” нь Нигери улсын зүүн хойд болон хойд нутагт үйл ажиллагаагаа явуулдаг лалын шашинтнуудын бүлэглэл юм. Тус бүлэглэлийн босогчид мөн хөрш Нигер, Камерун, Чад улсад халдлага үйлддэг.
Энэ оны гуравдугаар сард “Боко Харам” террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөсөн билээ.
Д.Жаргал