Арванхоёрдугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-17 09:05:15

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.30 цагт Туушин зочид буудалд Монгол улс анх удаа шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан ойн тооллого хийсэн талаар БОНХАЖЯ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-ийн Үндэсний ойн тооллогын төслөөс мэдээлэл хийнэ.

10.00 цагт Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд БСШУЯ-аас бэлтгэн хэвлүүлсэн “Юань улсын судар”-ын монгол орчуулгын нээлт БСШУЯ-нд болно.

10.00 цагт IELTS,TOEFL, HSK зэрэг гадаад иргэдийн монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авах боломжтой болсон талаар БСШУЯ-ны 401 тоотод мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШУТИС-ийн Төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд МБШТ Гандантэгчэнлин хийд, Номын гурван хүрдэн сан, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Эрдэм судлалын төв - Ю.Цэдэнбал Академи", "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" хөдөлгөөний тэргүүлэгчид Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хүний эрх, нэр төрийг сэргээх болон түүний 100 насны ой угтсан ажлуудын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Баянзүрх дүүргийн 14-р дунд сургууль нурах аюултай гэж актлагдаад 3 жил болж байгаа бөгөөд сургуульгүй болсон багш, сурагчид тун хүнд байдалтай байсаар байгаатай холбогдуулан багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийнхаа өмнө (14-р сургууль) жагсана.

12.00 цагт ЦЕГ-ын Лицензийн төв нь Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч эхлэх гэж байгаатай холбогдуулан сургалт, цахим шалгалтын танхимын нээлт тус төвийн Сургалтын танхимд болно.

13.30 цагт МҮОНРТ-ийн хэвлэл мэдээлэлийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт "Урсгал" орчин үеийн бүжгийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Corporate зочид буудлын 3 давхарын хурлын зааланд болно.

17.00 цагт Уран барималч М.Мөнхзулын "Эрч" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" арт галерейд болно.

Холбоотой мэдээ