Арванхоёрдугаар сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-18 08:54:39

08.30 цагт ХЗЯ, ЦЕГ, ЗЦГ хамтран “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөгөөн”-ийг Авто тээврийн үндэсний төвийн онлайн танхимд зохион байгуулна.

09.00 цагт Хүний эрхийн Үндэсний Комиссын 514 тоот танхимд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

09.30 цагт “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол улсын оруулах хувь нэмэр”-ийн баримт бичгийг боловсруулах төслийн тайлан, семинар Шангри-Ла Зочид буудлын Москва хурлын танхим болно.

10.00 цагт Худалдаа үйлчилгээний ажилчдын өдрийн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно.

11.00 цагт Монголын гүйлтийн тэшүүрийн тамирчдыг “Пенчён-2018” Өвлийн Олимпийн их наадамд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оюуны хөдөлмөрөө зарцуулан, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж буй Энжи Клабб, Б.Дөлгөөн нарт Монголын Тэшүүрийн Холбооноос гүн талархалаа илэрхийлж, Монголын Тэшүүрийн Холбооны “Хүндэт тэмдэг” гардуулах арга хэмжээ Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр 404 тоот өрөөнд болно.

11.00 цагт “Паралимпийн наадам” сэдэвт сургалт семинар ЭМСЯ-ны хурлын танхимд болно.

11.00 цагт МҮЭХ-нд "Энержи Ресурс" ХХК 200 гаруй ажилтнаа гэнэт халах болсонтой холбогдуулан ажилчдын төлөөлөл эрх ашгаа хамгаалуулахаар МҮЭХ-нд хандсан талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж Улс төрийн 21 намын дарга, гишүүд, дэмжигчид нийлсэн томоохон хэмжээний жагсаал Хэлмэгдэгсдийн хөшөөний урдаас эхлэнэ.

12.00 цагт Л.Гансүхийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав "Багш" найраглалаа зохиосны 30 жилийн ойн хүндэтгэлийн эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн дугуй танхимд болно. 

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09:00 цагт Аймаг, нийслэлийн ЗД нарын семинарыг Ерөнхий сайд дүгнэж, зөвлөгөө чиглэл өгөх арга хэмжээ болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.30 цагт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны цомхотгосон гуравдугаар хурал Нутгийн удирдлагын танхимд болно.

Холбоотой мэдээ