Хятадын сэтгүүлчид хойд хилийн боомтуудад ажиллаж байна

Монголын мэдээ
dogsom@montsame.mn
2015-09-10 14:12:02

Хятадын Зам харилцаа тээврийн яамнаас зохион байгуулж буй "Нэг бүс нэг зам" Хятадын эх газрын хилийн боомтуудыг сурвалжлах ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийн баг өнөөдрөөс Шинжааны Үрэмч хотод ажиллаж эхлэв.

Тэд Үрэмчид болох Хятад, Пакистан, Киргиз, Казахстан дөрвөн орны хил дамнан тээвэрлэх гэрээг зөвшилцөх хуралд оролцсоныхоо дараа ӨМӨЗО-ны Монгол Улстай хиллэдэг эх газрын боомтуудад очиж ажиллах юм.Тус арга хэмжээнд Хятадын олон улсын радио, Синьхуа агентлаг, Ардын өдрийн сонин, Эдийн засгийн өдрийн сонин, Зам харилцааны сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 сэтгүүлч оролцож, ШУӨЗО, ӨМӨЗО-ны зам харилцааны хөгжлийн талаар сурвалжлах ажээ.


Хөх хот Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд