Обама: АНУ-д аюул заналхийлээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-18 10:09:50

ВАШИНГТОН. /Xinhua/. Баярын өдрүүдээр АНУ-д ямар нэгэн аюул заналхийлээгүй байгааг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама иргэддээ мэдэгдэв.

“Та бүхэн Шинэ жилээ тэмдэглэх үеэр бид бүгдийг хамгаалах үүрэгтэй эх орончид 24 цагийн турш орон даяар ажиллаж байх болно” гэж Үндэсний аюулгүй байдлын багтайгаа уулзсаны дараа АНУ-ын Терроризмтой үндэсний тэмцэх төвд ард түмэндээ хандан Обама үг хэлжээ.

“Тэд олон жил террористуудыг тулааны талбарт устгаж, хуйвалдааныг илрүүлж, халдлагыг сөрж, америкчуудын амийг аварсан” гэж Обама хэлэв.

Калифорни муж улсын Сан-Бернардино хотод 14 хүний аминд хүрч, 21 хүн шархдуулсан халдлагаас улбаалан АНУ-д террорист халдлага болох  айдас нэмэгдсэн цаг үед тэрбээр үг хэлсэн юм.

Хавайг зорихоосоо өмнө Обама Калифорнийн халдлагад өртсөн хүмүүсийн гэр бүлтэй өнөөдөр уулзах юм.

“Сэжигтэй зүйл ажиглавал хууль сахиулах байгууллагад мэдэгдэх хэрэгтэй” хэмээн Обама иргэддээ сануулав.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ