СЭЛЭНГЭ: Ерөө сумын нутаг Дааган дэлд Нийслэл хүрээ 7 дахь удаагаа нүүдэллэж байжээ
ӨВ СОЁЛ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 386 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Одоогоос 386 жилийн өмнө 11-р
жарны тэртээх Шаргачин туулай жил Түшээт хаан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг
Монголын бурхан шашны тэргүүн Богд гэгээнд өргөмжилж, Улаанбаатар хотын эх үүсэл
болох “Өргөө” хотыг Их Монгол уулын бэл дэхь үзэсгэлэнт Ширээт цагаан нуурын
бэл хөвөөнд байгуулж байжээ.
Тэр цагаас хойш Монгол Улсын
Нийслэл нийт 16 удаа нүүдэллэж байсныг түүх шастирт бичиж үлдээсэн байдаг.
1999 онд анхны хотын дурсгалын
гэрэлт хөшөөг Ширээт цагаан нуурт босгожээ.
1719-1720 онд Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын нутаг Дааган дэл хэмээх ариун дагшин газар Нийслэл хүрээ 7 дахь удаагаа
нүүдэллэж ирсэн байна.
Энэхүү түүхийг гэрчилсэн дурсгалын
гэрэлт хөшөөг 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дааган дэлд босгожээ.

Улаанбаатар