Монгол брэндийг БНСУ-д гаргах санаачилгыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-29 08:42:23

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, “Silk Road Camel Mongolia” төрийн бус байгууллага хамтран монгол ноолуурын загварын шоуг Пусан хотын Хэүндэ дүүргийн Залуусын гудамжинд амжилттай зохион байгууллаа.


Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын мэдээлснээр, загварын шоунд Монголын “NOEMI” брэнд оролцож, монгол ноолуураар урласан хувцасны загваруудыг танилцуулжээ.


Монголын төлөөлөгчид Пусан хотод энэ сарын 27-29-нд зохион байгуулж буй “The 1st Global City Tourism Summit” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалт нь дэлхийн хотуудын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, аялал жуулчлалын хөтөлбөрийг хамтран хөгжүүлэх зорилготой юм.



Холбоотой мэдээ