ХУД-ийн “Оны шилдэг хүүхдүүд” тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-18 10:38:35

ХУД-ийн ЗДТГ-аас 2015 оны “Оны шилдэг хүүхэд”-үүдээ шагнаж урамшууллаа.

Төрийн болон төрийн бус өмчийн 18 сургуулиас “Шилдэг манлайлагч хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд” гэсэн номинацаар нийт 76 хүүхдийг шалгаж урамшуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Т.Чингүнжав, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар оролцож хүүхдүүдэд сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ