Иран: ОХУ, Ираны хамтын ажиллагаа Сирийн хямралыг зохицуулахад чухал үүрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-18 12:02:23

МОСКВА. /TASS/. Сирийн хямралыг зохицуулахад ОХУ, Ираны хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэж Ираны парламент дахь фундаменталист фракцийн тэргүүн Голямали Хаддад-Адель ОХУ-ын парламентын дээд танхимын дэд дарга Ильяс Умахановтай уулзсаныхаа дараа мэдэгдэв.

“Сирийн асуудлаарх бага хурал энэ сарын 18-нд Нью-Йорк хотноо болно. Иран болон ОХУ-ын хамтын ажиллагааг уялдуулах нь уг асуудлыг зохицуулахад чухал үүрэгтэй” гэж тэрбээр Ильяс Умахановд мэдэгдсэн байна.

Манай хоёр улс маш сайн хамтран ажиллаж чадна гэдгийг бодитоор баталсан гэж тэрбээр дурдаад, Сирийн асуудлаарх хоёр орны хамтын ажиллагаа бусад орны төлөвлөгөөг эмх замбараагүй болгосныг онцолжээ.

Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалт өнөөдөр Нью-Йорк хотноо болно. Уг уулзалтын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайд нарын түвшний хурал болох бөгөөд уг хурлаар Венын хэлэлцээг дэмжих тогтоолыг баталж, Сирийн хямралыг улс төрийн арга замаар зохицуулах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ