Увсын АН-ын дарга айл бүрт бэлэг илгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:30:20

Увс аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд “Тэсо” кропрацийн захирал О.Цогтгэрэл өөрийнхөө компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээ Увс аймгийн өрх бүрт шинэ жилийн бэлэг болгон илгээж байна.

Энэхүү хайрцаг дүүрэн бэлэгт “Лавшаа” гоймон гурван уут, гурвалжин болон цагаан будаа тус бүр нэг кг, хоёр төрлийн чипс, 0,5 кг-ын наранцэцэгийн тос, зөөлөн чихэр, О.Цогтгэрэлийн зурагтай хуанли зэргийг хийжээ.

Мал, махны ханш унасан энэ цагт айл өрх бүрт хайрцаг дүүрэн бэлэг илгээж байгаад Увсчууд талархан хүлээн авч байна. Одоогоор энэхүү бэлгийг ихэнх сумдад тарааж байгаа бөгөөд Улаангомд хараахан эхлээгүй байгаа аж. 

УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ цаг үед Увсад нэр дэвшигчид ийнхүү эртнээс бэлтгэл ажилдаа ороод байна гэж иргэд ярих нь ч байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ