Баянхонгорт газар хөдөллөө

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 15:16:33

Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 08-ний өдрийн 01:30 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөллөө.

Тус аймгийн Баянговь сумын төвөөс чанх хойшоо 31 км-ийн зайтай У-100046’ Ө-45000’-т газар хөдлөлт болсон байна.

Аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохирол байхгүй гэлээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд