Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-22 12:56:24

Сонгуулийн хуулиудыг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Төрийн ордонд хуралдаж байна. 

Тус ажлын хэсэг өчигдөр мөн хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учир өнөөдөр дахин хуралдаж байгаа юм. ​Ажлын хэсгийн хуралдаанаар тодорхой шийдвэрт хүрвэл УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар төлөвлөж байгаа аж. 

Үүнээс шалтгаалж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлогдоод байна. Байнгын хорооны хуралдаан 09.00 цагт зарлагдаж, Сонгуулийн хуулиудаас гадна МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх ёстой байсан юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ