Мэс заслын эмч нарын баг Баянхонгорт ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 10:19:26

Олон улсын эрүүл мэндийн “Mission to heal” байгууллагын пластика, бамбай булчирхай, эвэрхийн мэс заслаар мэргэшсэн АНУ болон Филиппин улсын нарийн мэргэжлийн эмч нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Баянхонгорт ажилласан байна. Тэд Баянхонгор аймагт ажиллаж, амьдарч буй нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ.

Эмч нарын баг 250 хүнд үзлэг хийн зөвлөгөө өгч, 31 хүнд мэс засал хийсэн байна. Тодруулбал, арьс нөхөх хагалгаа 11 хүн, арьсны ур хавдар авах хагалгаа 7 хүн, төрөлхийн хурууны наалдац салгах хагалгаа 4 хүн, тагнайн цоорхой нөхөлт 4 хүн, бамбай булчирхай авах хагалгаа 2 хүн, төмсөг буулгах, эвэрхий, хөхний хавдар авах хагалгаанд тус тус 1 хүн орж, мэс заслыг хийлгэжээ.

Иргэдэд эрүүл мэндийн олон улсын чанартай үйлчилгээг гадны эмч нартай хамтран Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн хүргэсэн байна. Тус аймгийн эмч нарын хувьд туршлага судлахаас эхлээд олон зүйлийг сурч мэдэж авснаа ярьж байв.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд