Г.Ган-Эрдэнэ МБХ-ны “Оны шилдэг тамирчин” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-26 15:00:41

Монголын боксын холбоо 2015 оны шилдэг тамирчдаа тодруулахад, ОУХМ, Үндэсний шигшээ баг, "Говь" цогцолбор клубын тамирчин Г.Ган-Эрдэнэ 580 оноогоор тэргүүлж, “Оны шилдэг тамирчин” болов.

Тэрбээр, Монгол Улсын аварга, Олон улсын боксын холбоо (AIBA)-ны "А" зэрэглэлийн тэмцээнээс 4 мөнгө, 1 алт, ААШТ-ий хүрэл медаль, ДАШТ-ий VI байрын шагналт байрын амжилтаар манлайлав.

Харин Олон улсын хэмжээний мастер, Үндэсний шигшээ баг болон “АПУ” ХК-ийн тамирчин Д.Отгондалай нь Монгол Улсын аварга, Олон улсын боксын холбоо (AIBA)-ны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VIII байрын шагнал хүртэж нийт 520 оноогоор хоёрдугаарт оржээ.

Үндэсний шигшээ баг болон Алдар спорт хороо, Ариг банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг нь Монгол Улсын аварга,Олон улсын боксын холбоо (AIBA)-ны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл хүртэж  520 оноогоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ