Д.Болдыг ИХШХЕГ-ын, Д.Мөнхтөрийг ШӨХТГ-ын даргаар тус тус томилов

Монголын мэдээ
ulzii@montsame.mn
2015-12-26 15:38:45

Засгийн газрын баасан гарагт болсон ээлжит бус хуралдаанаар Д.Болдыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар, Д.Мөнхтөрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо. 

Тус хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тодорхой салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, яамдаар уламжлан төрийн хууль тогтоох, гүйцэтгэх дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудад үүрэг болголоо.

Холбоотой мэдээ