Турк болон Иракийн Курдистан террористуудтай хамтран тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-27 12:52:41

ИСТАНБУЛ. /Xinhua/. Иракийн Курдистан бүс нутгийн Засгийн газрын Ерөнхий сайд Нечирван Барзани Туркт айлчилж, тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглутай уулзсан байна. Тэд терроризмтой хамтран тэмцэхээр тохиролцжээ.

Турк Иракийн хойд нутагт цэрэг байрлуулсны улмаас тус хоёр улсын харилцаа муудсан энэ үед Барзани Туркт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан байна.

Уулзалтын үеэр “Лалын улс” болон бусад террорист бүлэглэлтэй тэмцэх, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцжээ.

Терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохиролцож, хамтарсан хүчин чармайлтын ач холбогдолыг талууд уулзалтын үеэр онцолсон гэж Туркийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдэгдэв.

Терроризмтой тэмцэх Туркийн эрчимтэй ажиллагааг Барзани сайшаагаад, бодит байдалд суурилсан терроризмтой тэмцэх ажиллагаагаа Турк цаашид үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ