Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-28 09:21:14

Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Дарьгангын тал нутаг,  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ