Дарханы өсвөр үеийн 136 тамирчин спортын 14 төрөлд өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 11:36:01

Дархан-Уул аймгийн удирдлагууд болон зохион байгуулах хорооны гишүүд “Монголын хүүхдийн спортын V их наадам”-д оролцох аймгийнхаа баг тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөгөөд  санхүүгийн дэмжлэг үзүүлж аймгийнхаа тугийг гардуулж үдэж мордууллаа.

Энэ сарын 12-нд болох хүүхдийн спортын энэхүү их наадамд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаагийн дотор тус аймгаас спортын 14 төрөлд 136 тамирчин 17 дасгалжуулагч оролцохоор эрхээ авсан юм. Улаанбаатар хотод болох нэгдсэн нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн тугийг Хөнгөн атлетикийн тамирчин спортын мастер Д.Шинэбаяр барьж жагсахаар болсон байна.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд