Өмнөд Солонгос Сар руу судалгааны аппарат хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-12-30 13:40:10

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгос 2020 он гэхэд Сар руу судалгааны буугч аппарат хөөргөхөөр төлөвлөсөн тухай тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл-харилцаа холбооны технологи болон шинжлэх ухааны таамаглалын яам мэдээлжээ.

“2016-2018 онд хэрэгжүүлэх эхний, бэлтгэл үе шатанд 198 тэрбум вон /169 сая доллар/ гаргана” гэж тус яам тэмдэглэсэн байна. “Сарны төсөлд” зориулсан бүх техникийг Өмнөд Солонгост зохион бүтээх боловч тус улсын эрдэмтэд бусад орноос тавьсан хамтран ажиллах саналаас татгалзах бодолгүй байгаа аж. Тухайлбал, АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвтэй /NASA/ хамтран ажиллахад бэлэн буйгаа Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, мэдээлэл-харилцаа холбооны технологийн яам мэдэгджээ. Төслийн хоёр  дахь үе шатанд манай гарагийн дагуул руу тойрог замын аппарат илгээж, уг аппаратнаас сар руу судалгааны модуль хөөргөх аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ