Ханаар явдаг робот бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-12-30 14:19:17

СТОКГОЛЬМ. /АР/. Швейцарийн эрдэмтэд газраар төдийгүй босоо гадаргуугаарр явж чаддаг, хана өөд авирдаг дөрвөн дугуйтай робот бүтээсэн тухай шинжлэх ухааны “New Scientist” сэтгүүлд мэдээлжээ.

Цюрихийн лаборатори болох “Disney Research” пүүсийн инженер Пол Бирдсли хана бол даван туулшгүй саадад тооцогддог дугуйтай роботуудын боломжийг нэмэгдүүлэхийг зорьсон байна.

Инженерүүдийн бүтээсэн туршилтын загвар нь 60 см орчим урттай бөгөөд эгц өөд гаргадаг хоёр сэнстэй аж. Арын сэнс нь машиныг хана өөд түлхэж, өмнөх нь дээш татдаг байна.

Одоо Бирдсли роботоо хананаас тааз руу, мөн нэг хананаас нөгөө хана руу явж чаддаг болгохоор ажиллаж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ