Адууны шир боловсруулах газар байхгүйг шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-30 14:31:05

Улсын хэмжээнд 35 арьс шир боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ч адууны шир боловсруулах газар байхгүй байгааг ченжүүд хэлж байна.

Эмээлт захын ченжүүд хураасан адууны ширийг давсалж хадгалсан ч эхнээсээ өмхийрч, ашиглах боломжгүй болсныг учирлаж сууна. Жилд дунджаар арьс шир түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгдэн ирдэг байна. Дээрх үйлдвэрүүд арьс шир бүрэн боловсруулах хүчин чадалгүй учраас “Эмээлт” захад 2014, 2015 оноос хойш 500 мянга гаруй адууны шир хураалгаатай байгаа аж. 

Б.Заяа

Холбоотой мэдээ