Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах 1600 хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 11:35:18

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэнд Өвөрхангай аймгаас 1000 гаруй хүүхэд хамрагдана.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 оны 07 сарын  02-ны өдөр батлагдсан бөгөөд 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэх ёстой ч байр, орон сууц болоод ажиллах боловсон хүчин бэлэн бус байгаагаас шууд хэрэгжих боломжгүй байна. 

Тус аймагт 2-6 насны  10 гаруй мянган хүүхэд байгаагаас 85 хувь нь СӨББ-д хамрагдаж, 1600 гаруй хүүхэд гэртээ байгаа юм. Харин улсын хэмжээнд 2-5 насны 228 мянган хүүхэд байгаагийн 57 мянга нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа аж.

Цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж муугаас эцэг, эхчүүд бага насны хүүхдээ гэрт цоожлоод үлдээх эсвэл адил бага насны хүүхдэд даатгаад орхих зэрэг асуудал байнга гардаг. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор харах хүнгүй гэртээ үлдэж байгаа бага насны хүүхдийг харах, цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх шаардлага тулгараад байсан юм.

 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ