ӨВӨРХАНГАЙ: Номын багц авах уриалгыг зогсоож, мөнгийг буцаан олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-16 15:05:38

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газраас 2019 оны сурах бичгийг цаашид ашиглах боломжгүй хэмээн үзсэн нь номны хүрэлцээгүй байдлыг бий болгож, эцэг, эхчүүдийн дунд бухимдал үүсгэж байна.


Үүнтэй холбоотойгоор зарим сургууль 130 мянган төгрөгөөр номын багц авах, биеийн тамирын хувцсаар жигдрэх шаардлага тавьсан нь өрхийн эдийн засагт хүндээр тусаж байна гэх гомдлыг эцэг, эхчүүд 70321111 утсаар мэдээлжээ.


Өнөөдөр хуралдсан хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурлаар уг асуудлыг ярьж, Боловсролын газрын дарга Г.Пүрэвдорж мэдээлэл өглөө. “Дээрх шалтгаанаар сурагчдаас мөнгө нэхэх, татахыг таслан зогсоож, хураасан мөнгийг буцаан олгосон” хэмээн тэрбээр хэлэв.


ЕБС-ийн бага ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь дааж байгаа бол дунд болон ахлах ангийн сурагчид сурах бичгээ тухайн сургуулийн номын сангаар дамжуулан түрээсээр ашиглах, эсвэл зах зээлээс худалдан авах юм. 

Холбоотой мэдээ