Өмнөговь аймагт 1000 тэмээний баяр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн ИТХ-ын 2016 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар аймагтаа 1000 тэмээний баяр зохион байгуулах уралдааны журмыг баталсан юм.
1000 тэмээний баярын уралдааны журамд олон нарийн заалтуудыг оруулсан бөгөөд уралдааны комисс хэрхэн ажиллах, 16-аас дээш насны хүн унаж уралдах, холбоодын ёс зүй, хүлээх хариуцлагуудыг багтаажээ. 1000 тэмээний уралдаан ирэх 3-р сард болно.
Мөн жилд нэг удаа зүүн, баруун бүсэд тус бүр хурдан морь, тэмээний уралдааныг зохион байгуулахаар тогтлоо.
Өмнөговь аймаг С.Сумьяа