Өвөлжилтийн бэлэн байдлыг хангахыг даалгав

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 19:05:59

Баянхонгор аймгийн нийт сумын нутгаар хур бороо оройтож орсны улмаас ногоолуулах, мал сүрэгт тарга хүч авахуулах ажилд хүндрэл учирч байгааг албаныхан мэдээллээ.

Аймгийн хэмжээнд нийт нутгийн 76 хувь нь зуншлагатай, 24 хувь нь гандуу зуншсан дүн мэдээ байна. Тодруулбал, тус аймгийн Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Өндөр, Шинэжинст, Баянлиг сумын нийт нутаг, Баянцагаан, Баянговь сумын ихэнх нутгаар гандуу байгаа нь 2015-2016 оны өвөлжилт, хаваржилтад хүндрэл учирч болзошгүй байдалд хүрчээ.

Аймгийн нөөц өвс тэжээлийг бүрдүүлэх, цаг уурын мэдээг цаг алдалгүй шуурхай хүргэж байх зэрэгт онцгой анхаарал хандуулахыг аймгийн Засаг дарга захирамж гарган холбогдох албаныханд даалгасан байна. Мөн Сум бүр сумын нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээл, малчид мал бүхий иргэд хонин толгойд шилжүүлсэн малаа 6 хоног тэжээх өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх албан даалгавар өгсөн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд