800 гаруй малд зохиомол хэлтүүлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 20:20:27

Бог малын зохиомол хээлтүүлгийн ажлыг “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төсөлд хамрагдсан Баянхонгор аймгийн 3 сумын 881 хээлтэгчид хийжээ.

Тодруулбал, улирагч онд тус хэлтүүлгээр гүү 86, үнээ 87, эм хонь 88, эм ямаа 90 хувь тус тус хээл авсан байна.

"Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төсөл Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр тус аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал сумд 4 дэх жилдээ хэрэгжиж байна. Тус төслөөр дээрх 3 сумын мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох байдлыг сайжруулах, малчдын амьжиргааг тогтворжуулах зорилготой аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ