Алслагдсан баг холбоотой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 23:08:27

УИХ-ын гишүүн А.Бакей, аймгийн Засаг дарга Х.Дармен нар малчдын дунд ажиллаж байна. Тэд Толбо, Дэлүүн, Булган, Алтай, Буянт сумуудаар явж иргэдтэй уулзан төр засгийн бодлого, улс, аймгийн байдлыг танилцуулаад, иргэдтэй санал солилцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Эдгээр суманд зохиогдож байгаа ажилтай танилцаад, хүмүүсийн сонирхсон асуултанд хариулт өгсөний дотор Дулаан харын баяжуулах үйлдвэрийн ажил тодорхой шалтгаанаар түр зуур зогсож байгаа, Тавалдайд УЦС удахгүй байгуулагдаж эхэлнэ, ОХУ-аас дөрвөн мянган тонн гурил оруулж ирэх болсоноор гурилын үнэ удахгүй буурна, БНХАУ-д мах экспортлох алхам хийгдэнэ гэсэн тайлбар өгөв. Энэ үеэр алслагдсан сумуудын нэг Алтай сумын төв интернэтийн сүлжээтэй холбогдон, тус сумын Улаан хад баг гар утасны станцтай болсон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд