Цаа бугын тоо толгой 117-оор өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-01-12 09:44:18

Хөвсгөл аймгийн "Зургаа дахь хошуу" гэдэг  цаа бугын сүрэг 117-оор өсч, сүргээ нэмсэн байна. Энэ жилийн тооллогоор цаатнууд нийтдээ 1855 цаа бугатай болжээ.

Үндэстний цөөнх болсон цаатан иргэдийг төр засгаас дэмжиж цаа маллан амьдардаг цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж “Тайгад амьдардаг цаатан тэтгэмж” олгох журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа билээ. Энэ хөтөлбөрийн үрээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсон байна. Тиймээс цаан сүргийнхээ тоо толгойг өсгөх сонирхол ч нэмэгджээ. Цаа өссөнөөр хүүхдүүдээ их дээд сургуульд сургах, өөрсдөө эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрах, аялал жуулчлалаас тодорхой орлого олох...гээд амьжиргаа дээшлэх нөхцөл бүрдээд байна.

Ж.Батсайхан

 

 

 

 

Холбоотой мэдээ