Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-13 08:05:17

Аргын тооллын 1 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 4, Чөдөр одтой хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй.

Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Холбоотой мэдээ