Нэгдүгээр сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-13 08:59:08

09.30 цагт “Тэнгис кино” театрт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдэд 2015 оны ажлын тайлангаа танилцуулна.

09.30 цагт Монгол Улсын Батлан хамгаалах яам, манай улсад суугаа Францын Элчин сайдын яам хамтарсан форум “Blue Sky” зочид буудалд болно.

10.00 цагт БОНХАЖЯ-нд "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" аян өрнүүлсэн Ховд аймгийн Манхан сумын "Бөхөн", "Гүем" эко клубын хүүхдүүдийг Н.Батцэрэг сайд хүлээн авч уулзана.

10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бусаар чоно агнасан, худалдан борлуулах оролдлого хийсэн хэргийн талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт БСШУЯ-нд "Соёлын тухай хууль"-ийн талаар соёл урлагийн салбарын төлөөллүүд  хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Сангийн Яамны 9 давхрын ГТЕГ, НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУЗН-ийн төв байранд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэл хийнэ.

14.00 цагт Цэцэрлэгийн багш нар өөрсдийн ёс зүй, хүүхдийн эрхийн эссе бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Багшийн хөгжлийн ордонд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн хүрээнд

10.00 цагт Төрийн ордны 2 давхарт Улсын бага хурал, УИХ-ын бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.30 цагт Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ордоны 9 хөлт цагаан тугийн дэргэд болно.

11.00 цагт Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

11.30 цагт Үндсэн хууль тогтоогчдын уулзалт ярилцлага Төрийн ордны “Б” танхимд болно.

14.00 цагт Монгол бөхийн өргөөнд Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт "Чингисийн эзэнт Монгол" ТББ-аас Үндсэн хуулийн өдрийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Бурхан халдун уул, Онон голын сав газарт олгосон хууль бус лицензийн эсрэг тэмцсэнээр дарамт, сүрдүүлэг ирсэн талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ