Сиричүүдэд тусламж үзүүлэхэд 8 тэрбум доллар гаргахыг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-13 13:29:05

НҮБ. /TASS/. Сирийн 22 сая гаруй оршин суугчдад болон хөрш орнуудад тусламж үзүүлэхэд 7.73 тэрбум доллар гаргахыг НҮБ дэлхийн улс орнуудаас хүсчээ.

Тус байгууллага Сирид тусламж шаардлагатай байгаа 13.5 сая иргэнд, бүс нутгийн орнуудын 4.7 сая дүрвэгчид, мөн Сириэс шилжин суурьшигчдыг хүлээн авч буй орнуудын 4 сая оршин суугчид тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хандивын мөнгийг НҮБ-ын агентлагуудыг, мөн Турк, Ливан, Ирак болон Египет дэх олон улсын болон төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлэхэд зарцуулна.

НҮБ-ын мэдээлснээр, Сирид мөргөлдөөний улмаас 250 мянга гаруй хүн амиа алджээ. Хэрэв Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд нийтдээ 400 мянган хүн оршин суудаг 15 хотыг бүслэхээ зогсоохгүй бол “нэмээд олон хүн амиа алдана” гэж НҮБ-ын Сирид явуулж буй хүмүүнлэгийн ажиллагааг зохицуулагч Якуб Хеллу анхааруулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ