Хятадын Сангийн яамны ажилтан Дэлхийн Банкинд удирдах алба хашина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-01-13 14:51:36

Хятадын Сангийн яамны  Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга  Янь Шао Лин Дэлхийн банкны  Байнгын  дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх  захирлын албан тушаалд томилогдсон тухай  энэ сарын 11-ний өдөр Дэлхийн банкнаас мэдээлжээ.

Тэрээр Хятадын Сангийн яаманд  олон талт болон хоёр талт санхүүгийн  байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банк байгуулах,  Бриксийн  орнуудын  шинэ хөгжлийн банк зэрэг  санхүүгийн шинэ байгууллагуудыг бий болгох ажлыг  хариуцаж мөн Азийн хөгжлийн Банкинд  Хятадын гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байв. 

Дэлхийн банк 1980 онд байгуулагдснаас  хойш  Хятад улстай зээл, олон улсын  санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байсан ба 2010 оны 4 дүгээр сард  хөрөнгө оруулагчдын хувьцааны эрхийг өөрчлөх саналыг үндэслэн Хятад улс тус банкны гуравдагч  том хувьцаа эзэмшигч болсон юм.

Янь ШаоЛиний хувьд Дэлхийн банкинд удирдах албан тушаал хашиж буй БНХАУ-ын гурав дахь хүн болж байгаа  юм. 

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ