Засгийн газраас Эбола вирусын халдвараас сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдэж өгчээ
ВИДЕО МЭДЭЭЭрүүл мэндийн сайд Н.Удвал Эбола вирусын халдвараас сэргийлэх бэлэн байдалд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Засгийн газраас 477 сая төгрөг, ДЭМБ-аас 160 сая төгрөгийн санхүүжилтийг халдварт өвчний эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан шийдэж өгчээ.
Юуны өмнө дэлхийн хүн төрөлхөтөнд анх удаа илэрсэн хүнд хэлбэрийн энэ вирусын халдвараас сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд сурталчилан таниулах нь чухал гэж үзэж байна. Мөн түүнчлэн хилийн боомтуудад халдварт өвчнийг илрүүлэх багаж тоног төхөөрөмжөөр хангах ажил хийгдэж байна.
ЭМЯ-ны шуурхай удирдлагын төвөөс ДЭМБ-аас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр буюу 2014 оны 10 дугаар сарын 19 ний өдрийн байдлаар 8 улсад нийт 10002 тохиолдол бүртгэгдэж 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууп байжээ. Сүүлийн 5 хоногт 717 хүн шинээр өвчилж, нас баралт 322 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Сэтгэгдлүүд