“Хүүхдийн СОС хотхон”-ы удирдлагууд туршлага солилцов

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:17:46

Дархан-Уул аймгийн Нийгмийн Халамж, үйлчилгээний хэлтсийн албаны дарга Б.Чанцал болон Монголын СОС хүүхдийн хотходын үндэсний нийгэмлэгийн захирал Ж.Цэрэндаваа, Улаанбаатар хотын СОС хотхоны захирал Н.Содномдаржаа, Дархан-Уул аймаг дахь СОС хотхоны захирал Б.Баатарцогт нар уулзаж амьдарлын хүнд нөхцөлд байгаа хүүхэдтэй гэр бүлд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Дархан-Уул аймаг дахь СОС хүүхдийн хотхонд одоогийн байдлаар бүтэн болон хагас өнчин, ар гэр нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, хүнд нөхцөлд амьдардаг 100-гаад хүүхэд хүмүүждэг байна. Тус хотхоны хүмүүжүүлэгч “Ээж багш” нар нь тусгай сургалтад сууж төгссөн, тогтвор суурьшилтай ажиллаж байна гэж хотхоны захирал иБ.Баатарцогт хэллээ. Уулзалтын үеэр оролцогсод өөрсдийн СОС хотхоныхоо тухай танилцуулга хийж хүүхдийн хамрах хүрээний онцлог, нийгмийн байдал, ажиллаж байгаа арга туршлага, дэвшүүлсэн зорилгынхоо талаар  харилцан ярилцаж туршлага солилцлоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд