Хилийн заставуудад гэр цэцэрлэг ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 16:52:29

Завхан аймагт Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн хурал боллоо. Хурлаар  2016 онд хийж гүйцэтгэх 36 нэгдсэн арга хэмжээг төлөвлөснөөс таван ажлыг онцлон хэрэгжүүлэхээр боллоо.

Тухайлбал Хилийн цэргийн 0277-р ангийг жишиг хилийн харуулын байртай болгож, хил хамгаалалтад ашиглах, хилчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж “Арцсуурь”, “Бугасогоо”, “Зайгал”-ийн заставт гэр цэцэрлэг ажиллуулах, “Арцсуурь”-ийн хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод орчин үеийн замын хаалт байгуулахаар болжээ.

Мөн улсын хилийн шугам  дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийн нийгмийн асуудал, эрүүл хүнс хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, явуулын болон сум орон нутгийн хэрэгцээг хангах, Арцсуурийн заставын 40 жилийн ойг угтаж заставын орчинг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг орон нутгийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ