Үйлдвэрчний эвлэлийн холбоо “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:20:22

Ирэх даваа гаригт Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин, хөлс нэмэгдүүлэх шаардлагаар орон даяар цуглаан зохион байгуулна.

Үүнийг дэмжиж Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрийн байрны гадаа цуглах бөгөөд энэ арга хэмжээний эхлэл болгож  “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт МҮЭХ-ны дэд дарга Д.Эрдэнэбат оролцлоо.

Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх хороодоос “Эрдэнэт” Дулааны цахилгаан станц, “Орхон” цогцолбор, “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороо сайн ажилладаг бөгөөд үйл ажиллагаа нь жигдэрчээ. Иймд бусад хороодыг идэвхтэй байж ажилчдын эрх ашгийг хамгаалахын төлөө сайн ажиллах хэрэгтэй байгааг өдөрлөгийн үеэр уриалж байлаа. Ялангуяа хөдөлмөр хамгаалал, эрүүл, аюулгүй ажлын байр, шударга үнэлэмжийн төлөө тууштай тэмцэх хэрэгтэй гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд