Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 08:01:56

Аргын тооллын 1 сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Шувуун хушуут одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана.

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн.

Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.

Холбоотой мэдээ