Ипотект боломж олгох хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2016-01-14 14:33:47

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.05 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхлэв.

Хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй ба УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав. Горимын саналаар санал хураалт явуулахад 90.9 хувь нь дэмжлээ.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар тус хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ уг асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байгаа тул ийн яаравчилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ