Түрээсийн орон сууц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРТүрээсийн зориулалттай орон сууцны барилга барих боломжтой Баянхонгор аймгийн 10 суманд 4-8 айлын орон сууц барих газрыг төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Бууцагаан, Жаргалант, Баянлиг сумдад “Атмор” ХХК, “Монгол дайван” ХХК 24 айлын орон сууц барихаар эхний ээлжинд 9 айлын 3 давхар орон сууцнууд барьж захиалга авч эхэлсэн байна. Харин Баянлиг сумд “Нарны мөнх нар” ХХК Хаус хороолол барьж 1 давхар 21 айлын орон сууцны барилгын ажил дуусч байгаа юм байна.
Сонирхуулахад, Баянхонгор сумд сүүлийн 3 жилийн хугацаанд 1163 айлын нийтийн орон сууц ашиглалтад ороод байгаа бөгөөд 20-иос дээш айлын орон сууц барих аж ахуй нэгж, иргэнд газрыг үнэ төлбөргүй олгож байгаа байна. Газрыг үнэгүй олгож байгаатай холбоотойгоор шинээр ашиглалтад орж буй барилгын метрквадратын үнэ тогтвортой 950.000-1.150.000 төгрөгийн үнэтэй байна.
Б.Мөнхзул