ЖДҮ-ийн төсөл 27 ажлын байр нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:16:33

Улсын төсвөөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт улирагч онд 500 сая төгрөг хуваарилсан байна.

Төсөл сонгон шалгаруулах дэд хороог байгуулж, 2 удаа хуралдаж шинээр ЖДҮ байгуулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас 4.0 тэрбум төгрөг хүссэн 33 төслийг хүлээн авч, хэлэлцэж шалгаруулжээ.

Гурил, гурилан бүтээгдэхүүн боловсруулах төсөлд 50.0 сая, мах махан бүтээгдэхүүн боловсруулах төсөлд 70 сая, үслэг эдлэл боловсруулах төсөлд 25 сая, хүүхдийн болон спорт хувцас үйлдвэрлэх төсөлд 25 сая төгрөгийн зээл олгожээ. Мөн үндэсний хувцас үйлдвэрлэх төсөлд 10 сая, блок үйлдвэрлэх төсөлд 55.1 сая, явган замын хавтан үйлдвэрлэх төсөлд 50 сая, аялал жуулчлал, жуулчны бааз байгуулах төсөлд 24.9 сая, хоёрдогч түүхий эд боловсруулах төсөлд 50 сая төгрөгийг тус тус шийдвэрлэж, шинээр 27 ажлын байр бий болжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ