Л.Пүрэвсүрэн : Айлчлал маш үр дүнтэй болсон

Монголын мэдээ
dotood_user@montsame.mn
2015-09-13 13:35:46

Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей  Лавровын урилгаар  9-р сарын 11-12- ны өдөр Москва хотноо ажлын айчлал хийв.

Айлчлалын үеэр сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской болон Хөдөө аж ахуйн дэд сайд Сергей Левин нартай яриа хэлэлцээ хийлээ. Мөн Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамт хэвлэлийн бага хуралд оролцов.
Манай сурвалжлагч Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс айлчлалын үр дүнгийн талаар тодруулав.

Сайд Л.Пүрэвсүрэн “Айчлал маш их үр дүнтэй боллоо. Монгол-Оросын хооронд стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр хэрэгжинэ. Үндсэндээ текстээ тохиролцоод  гарын үсэг л зурах үлдээд байгаа ажиллагаа  юм. Гэхдээ энд  төмөр зам, Монголд байгаа ОХУ-ын үл   хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдэгдээгүй нэлээд асуудал байсныг хэлэлцэн тохирлоо.  Ирэх  11 дүгээр сард  Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно.

Монголын талыг би ахалдаг. Тэр утгаараа бэлтгэл ажлыг эхлүүлж, төмөр зам, хөдөө аж ахуйн дэд комиссуудыг амжилттай зохион явуулахаар  зорьж байна. Мөн түүнчлэн эдийн засгийн   хамтын ажиллагааны талаар нухацтай  ярилцлаа” гээд төмөр зам болон хамтарсан үйлдвэрүүд, Монгол-Росцветметийн эдийн засгийн асуудал хүнд байгаа.  Үүнийг цаашид яах вэ, хэрхэн авч явах вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдлаа.  ОХУ- руу манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн  мах экспортлох талаар ярилцаж тохирсон"" гэлээ.  “Энэ жил манайд ихэнх нутгаар  ган гачигтай байсны улмаас  ОХУ-аас  үр тариа авах асуудал ч тавьж байна" гэв.

“Түүнчлэн  Лавров сайд   дараа жил манай ерөнхийлөгчийн  айлчлалыг хүлээж байна. Ирэх долоо хоногт  Монгол улсад  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын чуулган болох гэж байгаа. Уг хуралд ОХУ-ын Төрийн думын спикер Сергей Нарышкин оролцоно.  Үүний  дараа   УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д төрийн айлчлал  хийх юм. Эдгээрийг төрийн хэмжээнд бататгана. Түүнээс гадна Соёлын салбарын  харилцааны тухай нэлээд зүйлийг ярилцан тохиролцсон" хэмээн онцлов.

Мөн Монголд орос хэлний  сургалтын түвшин буурч байгаатай холбогдуулан Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг түшиглэн орос хэлний багш нарыг ирүүлэхийг хүссэн. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг сэргээхийг Лавров сайдаас     хүссэн. Монголд  оросын нэг ч сэтгүүлч  байхгүй  Бээжинд суугаа оросын сурвалжлагч Монголын тухай бичиж байна. Энэ нь зүйд нийцэхгүй юм.   НҮБ-ын  түүхт  70 жилийн  ойн баярт  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  нар оролцоно. Олон улсын асуудлаар хоёр улсын гадаад хэргийн сайд нар олон улсын тулгамдсан  асуудлаар нэгдмэл байр суурьтай буйгаа  илэрхийлэв.  Монгол улсын сайд Л.Пүрэвсүрэн Орос улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донскойтой яриа хэлэлцээ хийв. ирэх 11 дүгээр сарын комиссын хуралдаан  Монголтой зэргэлдээ Чит мужид  болно хэмээн уламжлав. Түүнээс гадна оросын тал манай  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох махны экспортын хэмжээг үлэмж хэмжээгээр нэмж, малыг хөлөөр нь гаргах боломжтой гэдэг дээр тохиролцжээ.

А.Огторгуймаа.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд